МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм |
MNS 4596:2007 |
Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators |
MNS 4596:98-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
4. ЗАМЫН ТЭМДГИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
4.7. Нэмэлт тэмдэг
4.7.1. Нэмэлт тэмдгийг бусад тэмдгүүдтэй хамт байрлуулж, тэдгээрийн утгыг тодруулах буюу үйлчлэлийг хязгаарлах зорилгоор хэрэглэнэ.
Энэхүү стандартад тусгайлан зааснаас бусад тохиолдолд нэмэлт тэмдгийг үндсэн тэмдгийн дор байрлуулна.
5.15 тэмдгээс бусад тэмдгийг хоёроос илүүгүй нэмэлт тэмдэгтэй хэрэглэж болно.
4.7.2. 6.1.а “Объект хүртэлх зай” тэмдгийг хэрэв анхааруулах тэмдгээс тухайн аюул бүхий хэсэг хүртэлх зай нь энэхүү стандартын 4.2.2 дугаар зүйлд зааснаас хол буюу ойр байвал уг анхааруулах тэмдгийн хамт, мөн түүнчлэн 5.10.а, 5.10.б, 5.20.а-5.20.в, 5.27.а, 5.34-5.45 (энэхүү стандартын 4.6.36 дугаар зүйлийн сүүлийн өгүүлбэрт зааснаас бусад тохиолдолд) тэмдгүүдээс бусад урьдчилан (хувилж) тавих тэмдгүүдийн хамт хэрэглэнэ.
4.7.3. 6.1.б “Объект хүртэлх зай” тэмдгийг зөвхөн 3.4 тэмдгийн хамт хэрэглэх бөгөөд суурин газрын гаднах замд уулзварын өмнө 3.5 тэмдэг тавигдсан тохиолдолд уг уулзвар хүртэлх зайг заахад хэрэглэнэ.
4.7.4. 6.1.в, 6.1.г “Объект хүртэлх зай” тэмдгүүдийг анхааруулах тэмдгийн хамт энэхүү стандартын 4.2.3 дугаар зүйлд заасны дагуу (D хавсралтын 1.2.б зураг), мөн 5.1, 5.15 болон энэхүү стандартын 4.6.36 дугаар зүйлийн сүүлийн өгүүлбэрт заасны дагуу 5.34-5.45 тэмдгийн хамт тухайн мэдээлж буй объект руу эргэх газарт байрлуулж хэрэглэнэ.
4.7.5. 6.2.а “Үйлчлэх хүрээ” тэмдгийг дараахь зорилгоор хэрэглэнэ:
- давтан тавигдсан 1.9-1.14, 1.18, 1.20-1.27 анхааруулах тэмдгийн хамт тухайн аюул бүхий хэсгийн үргэлжлэх зайг заах зорилгоор;
- 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 хориглох тэмдгүүдийн үйлчлэх хүрээг заах зорилгоор. Энэ тохиолдолд нэмэлт тэмдгээр заах үйлчлэх хүрээ нь энэхүү стандартын 4.3.31 дүгээр зүйлд заасан хүрээнээс хэтрэх ёсгүй;
- 6.6.а-6.6.и нэмэлт тэмдэг бүхий 5.15 мэдээлэх тэмдгийн үйлчлэх хүрээг түр буюу удаан зогсох хориотой замын хэсэг хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд түүний үйлчлэх хүрээг хязгаарлах зорилгоор. Энэ тохиолдолд 6.2.а тэмдгийг бусад нэмэлт тэмдгүүдийнх нь дор байрлуулна;
- 5.18 мэдээлэх тэмдгийн үйлчлэх хүрээг (анхааруулах тэмдгийн хамт хэрэглэснээс бусад тохиолдолд) уулзвар хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд түүний үйлчлэх хүрээг заах зорилгоор;
- 5.32 буюу 5.33 тэмдгээр тэмдэглэгдсэн буудал буюу зогсоолын уртын хэмжээг заах зорилгоор.
4.7.6. 6.2.б-6.2.е “Үйлчлэх хүрээ” тэмдгүүдийг зөвхөн 2.27, 2.28 тэмдгийн хамт дараахь байдлаар хэрэглэнэ:
- тэмдгийн үйлчлэх хүрээг уулзвар хүртэл үргэлжлүүлэх шаардлагагүй тохиолдолд 6.2.б нэмэлт тэмдгээр түүний үйлчлэх хүрээг заана;
- 6.2.в нэмэлт тэмдгээр тухайн тэмдгийн үйлчлэх хүрээний төгсгөлийг заана;
- 6.2.г нэмэлт тэмдгээр тухайн тэмдгийн үйлчлэх хүрээн дотор байгааг жолоочид мэдээлнэ;
- талбай, барилгын нүүрэн тал гэх мэт газрын нэг талынх нь дагуу түр буюу удаан зогсолтыг хориглосон тохиолдолд 6.2.д, 6.2.е нэмэлт тэмдгээр тухайн тэмдгийн үйлчлэх хүрээ болон чигийг заана.
6.2.б-6.2.г нэмэлт тэмдгийг босоо шон дээр байрлуулах тохиолдолд үндсэн тэмдгийн дор байрлуулна. Харин хөндлөн тулгуур дээр буюу зорчих хэсэг, хөвөө, явган хүний замын дээр байрлуулах тохиолдолд үндсэн тэмдгийн хажууд (үндсэн тэмдэг нь зорчих хэсгийн тэнхлэг талд байрласан байхаар) байрлуулна.
4.7.7. 6.3.а-6.3.в “Үйлчлэх чиг” тэмдгүүдийг уулзвар, гарцын шууд өмнө байрласан 2.2-2.9, 4.4 тэмдгүүдийн хөндлөн замд үйлчлэх чигийг заахад хэрэглэнэ.
6.3.а, 6.3.б нэмэлт тэмдгүүдийг 5.15 тэмдгийн хамт зорчих хэсгийн захаас 10 м-ээс холгүй зайд орших зогсоолын талбайн байршлыг заахад хэрэглэж болох бөгөөд мөн энэхүү стандартын 4.6.2 дугаар зүйлд заасны дагуу 5.1 тэмдэгтэй хэрэглэнэ.
4.7.8. 6.4.а-6.4.ж “Тээврийн хэрэгслийн төрөл” тэмдгүүдийг тухайн үндсэн тэмдгийн үйлчлэлд хамаарах тээврийн хэрэгслийн төрлийг заахад хэрэглэнэ.
Эдгээр нэмэлт тэмдэг нь тухайн үндсэн тэмдгийг дараахь төрлийн тээврийн хэрэгслүүдэд хамааруулна:
- 6.4.а тэмдэг нь - бүх жин нь 3.5 т-оос их ачааны автомашинд;
- 6.4.б тэмдэг нь - чиргүүлтэй бүх төрлийн тээврийн хэрэгсэлд;
- 6.4.в тэмдэг нь - суудлын автомашин болон бүх жин нь 3.5 т-оос илүүгүй ачааны автомашинд;
- 6.4.г тэмдэг нь - жолоочоос гадна 8-аас илүү хүний суудалтай хүн тээвэрлэхэд зориулсан автомашинд;
- 6.4.д - трактор болон өөрөө явдаг машин механизмд;
- 6.4.е - мотоциклд;
- 6.4.ж - унадаг дугуй болон мопедод.
4.7.9. 6.5.а-6.5.ж “Үйлчлэх хугацаа” тэмдгүүдийг тухайн үндсэн тэмдгийн хүчинтэй байх хугацааг заахад хэрэглэнэ.
Эдгээр нэмэлт тэмдэг нь тухайн үндсэн тэмдгийн үйлчлэлийг дараахь хугацаанд хүчинтэй байлгана:
- 6.5.а тэмдэг нь - бямба, ням гариг буюу баяр амралтын өдрүүдэд;
- 6.5.б тэмдэг нь - ажлын өдрүүдэд;
- 6.5.в тэмдэг нь - тодорхой гаригуудад;
- 6.5.г тэмдэг нь - тодорхой цагуудад;
- 6.5.д тэмдэг нь - бямба, ням гариг буюу баяр амралтын өдрүүдийн тодорхой цагуудад;
- 6.5.е тэмдэг нь - ажлын өдрүүдийн тодорхой цагуудад;
- 6.5.ж тэмдэг нь - тодорхой нэг гаригийн тодорхой цагуудад.
4.7.10. 6.6.а-6.6.и “Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр” тэмдгүүдийг 5.15 тэмдгийн хамт явган хүний зам дагуух зогсоолыг мэдээлэхэд, мөн уг зогсоолд тээврийн хэрэгслийг хэрхэн байрлуулахыг заахад хэрэглэнэ.
6.6.а тэмдэг нь уг зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын дагуу хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсоохыг заана.
6.6.б-6.6.и тэмдэг нь уг зогсоол зөвхөн суудлын автомашин болон мотоциклд зориулагдсан болохыг, мөн тэдгээрийг зогсоолд хэрхэн байрлуулах шаардлагатайг заана.
4.7.11. 6.7 “Хөдөлгүүрийг унтрааж зогсоох” тэмдгийг 5.15 буюу 5.44 тэмдгийн хамт уг зогсоолд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаалттай удаан зогсоохыг хориглоход хэрэглэнэ.
4.7.12. 6.8 “Төлбөртэй үйлчилгээ” тэмдгийг 5.15 тэмдгийн хамт тухайн зогсоолын талбай нь төлбөртэй болохыг, мөн зарим мэдээлэх тэмдгийн хамт тухайн объектын үйлчилгээ төлбөртэй буюу төлбөрийг зөвхөн бэлэн мөнгөөр тооцдог болохыг заахад хэрэглэнэ.
4.7.13. 6.9 “Удаан зогсохыг зөвшөөрөх хугацаа” тэмдгийг 5.15 тэмдгийн хамт нийтийн үзвэр, үйлчилгээ, худалдаа зэрэг газруудын дэргэдэх, богино хугацааны байнгын сэлгэлттэй зогсоолд тээврийн хэрэгслийн удаан зогсохыг зөвшөөрөх хугацааны дээд хэмжээг заахад хэрэглэнэ.
4.7.14. 6.10 “Автомашинд үзлэг хийх газар” тэмдгийг 5.15 буюу 5.44 тэмдгийн хамт уг зогсоолын талбай нь тээврийн хэрэгслийн мордмол тавцан буюу үзлэгийн сувагтай болохыг мэдээлэхэд хэрэглэнэ.
4.7.15. 6.11 “Тахир дутуу хүн” тэмдгийг 5.15 тэмдгийн хамт зөвхөн “Тахир дутуу хүн” таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэлд зориулагдсан зогсоолын талбайг мэдээлэхэд хэрэглэнэ.
4.7.16. 6.12 “Гол замын чиг” тэмдгийг 3.1, 3.4, 3.5 тэмдгийн хамт гол зам нь чигээ өөрчилсөн буюу түүний чигийг ойлгоход хүндрэлтэй (энгийн бус зохион байгуулалттай) уулзварт гол замын чигийг заахад хэрэглэнэ.
Тэмдгүүдийг шон дээр байрлуулах тохиолдолд 6.12 нэмэлт тэмдгийг үндсэн тэмдгийн дор байрлуулна. Харин хөндлөн тулгуур дээр буюу зорчих хэсэг, хөвөө, явган хүний замын дээр байрлуулах тохиолдолд 6.12 нэмэлт тэмдгийг үндсэн тэмдгийн баруун гар талд байрлуулна.
4.7.17. 6.13 “Бүх жингийн хязгаарлал” тэмдгийг тухайн үндсэн тэмдгийн үйлчлэл нь зөвхөн нэмэлт тэмдэгт зааснаас илүү бүх жинтэй тээврийн хэрэгсэлд хамаарахыг заахад хэрэглэнэ.
4.7.18. 6.14 “Эгнээ” тэмдгийг гэрлэн дохио буюу тэмдгийн үйлчлэх эгнээг заахад хэрэглэнэ. Ингэхдээ уг гэрлэн дохио буюу тэмдгийг 6.14 нэмэлт тэмдгийн хамт тухайн эгнээний харалдаа дээр байрлуулна.
4.7.19. 6.15 “Хараагүй хүн” тэмдгийг 1.17, 5.16.а, 5.16.б тэмдгийн хамт хараагүй хүмүүс байнга орж гардаг объектын ойролцоох явган хүний гарцыг анхааруулах болон мэдээлэхэд хэрэглэнэ.
4.7.20. 6.16.а, 6.16.б “Зорчих хэсгийн гадаргуугийн байдал” тэмдгүүдийг 1.12, 2.16, 2.20, 2.22, 2.24, 5.18 тэмдгийн хүчинтэй үйлчлэх нөхцөл нь зорчих хэсгийн гадаргуугийн тухайн үеийн байдлаас хамаарахыг заахад хэрэглэнэ. 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед, 6.16.б тэмдэг нь цастай буюу мөстсөн үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана.