МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

5. ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

5.1. Ерөнхий шаардлага

5.1.1. Замын тэмдэглэлийн дугаар, нэр, дүрсийг MNS 4759:2003 стандартаар тогтоосны дагуу энэхүү стандартын В хавсралтаар үзүүлэв.

5.1.2. Замын тэмдэглэлийг хөдөлгөөнд шаардлагатай горим, журам тогтоох болон жолоочид хөдөлгөөний нөхцөл байдлын баримжаа олгох зорилгоор, дангаар нь буюу замын тэмдэг, гэрлэн дохио ба бусад техник хэрэгслүүдтэй хослуулан хэрэглэнэ.

5.1.3. Замын тэмдэглэлийг тавихдаа эгнээний өргөнийг барилгын норм ба дүрэмд заагдсан шаардлагын дагуу замын ангиллаас хамааруулан тогтооно. Харин хөндлөн огтлолын элементүүд нь барилгын норм ба дүрмийн шаардлагад тохирохгүй (одоо ашиглагдаж байгаа) зам дээр эгнээний өргөнийг 3 м-ээс багагүй байхаар тэмдэглэвэл зохино. Хөдөлгөөнд зохих шаардлагатай хязгаарлалтын горимыг тогтоосон нөхцөлд суудлын автомашинд зориулагдсан эгнээний өргөнийг 2.75 м хүртэл багасгаж болно.

Эгнээний хоёр талын хилийг тэмдэглэсэн шугамуудын голчуудын хоорондох зайгаар эгнээний өргөнийг тодорхойлно.

5.1.4. Замын цементбетонон хучилт дээр хөдөлгөөний дагуу урсгалыг тусгаарлаж тэмдэглэх шугаман тэмдэглэл нь хучилтын дагуу залгаас (температурын заадас)-тай давхцахаар байвал түүнийг уг залгаасын зүүн гар тал (хөдөлгөөний тухайн чигийн)-аар зэрэгцүүлэн тэмдэглэж болно. Харин хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах шугаман тэмдэглэлийг цементбетонон хучилтын залгаасын аль ч талаар нь зэрэгцүүлэн тэмдэглэж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»