МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

6. ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

6.1. Ерөнхий шаардлага

6.1.1. Замын гэрлэн дохионы бүлэг, төрөл, хийц болон тэдгээрийн өнгө, дүрсийг MNS 4980:2006 стандартаар тогтоосны дагуу энэхүү стандартын С хавсралтаар үзүүлэв.

6.1.2. Замын гэрлэн дохиог тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын хөдөлгөөний нэвтрэх дарааллыг зохицуулахад, түүнчлэн замын аюул бүхий хэсгийг мэдээлэхэд хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»