МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

6. ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

6.2. Гэрлэн дохиог хэрэглэх нөхцөл

6.2.1. Т.1.а, Т.2.а гэрлэн дохиог уулзвар дээр, тухайн талаас нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний урсгалыг зөвшөөрөгдсөн бүх чигүүдэд нь нэгэн зэрэг нэвтрүүлэх байдлаар зохицуулах тохиолдолд хэрэглэнэ. Мөн эдгээр гэрлэн дохиог шулуун замд байрласан явган хүний гарц болон унадаг дугуйн замын огтлолцол дээр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэнэ.

6.2.2. Т.1.б, Т.1.з, Т.1.бз, Т.2.д, Т.2.з, Т.2.дз гэрлэн дохиог уулзвараар тухайн талаас нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний урсгалыг тодорхой чигүүдэд салгаж зохицуулах шаардлагатай тохиолдолд Т.3 буюу Т.4 гэрлэн дохиог ашиглах боломжгүй нөхцөлд хэрэглэнэ.

6.2.3. Т.3 ба Т.4 гэрлэн дохиог тэдгээрийн зөвшөөрөгдсөн дохиогоор нэвтрэх тээврийн хэрэгслийн урсгал нь тухайн уулзварт бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөний урсгалтай огтлолцохгүй (огтлолцолгүй зохицуулга) байх тодорхой чигүүдийн хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэнэ. Ингэхдээ тухайн талаас нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиг тус бүрийг тус тусын гэрлэн дохиогоор зохицуулахад Т.3 гэрлэн дохиог, харин тухайн зорчих хэсгийн урсгалыг уг заасан чигт нийтэд нь зохицуулахад Т.4 гэрлэн дохиог хэрэглэнэ (D хавсралтын 3.3.а зураг).

6.2.4. Т.2, Т.4 гэрлэн дохио болон гэрлийн бүрхүүлүүд нь 300 мм-ийн диаметр бүхий Т.1, Т.3 (бүтцийн II хувилбарын) гэрлэн дохионуудыг дараахь замуудад байрлуулж хэрэглэнэ:

- хот, суурин газрын төв гудамж зам, талбайд;

- зөвшөөрөгдсөн дээд хурд нь цагт 60 км-ээс илүү замд;

- гэрлэн дохионы үзэгдэлт хангалтгүй байж болзошгүй бусад замд.

Улаан өнгийн гэрлийн бүрхүүл нь 300 мм, шар ба ногоон өнгийн гэрлийн бүрхүүл нь 200 мм-ийн диаметр бүхий Т.1, Т.3 (бүтцийн III хувилбарын) гэрлэн дохиог дээр дурдсан замуудтай огтлолцсон туслах чанарын замуудад байрлуулна. Т.2, Т.4 гэрлэн дохиог мөн ийм туслах чанарын замуудад байрлуулж болно.

Гэрлийн бүрхүүлүүд нь 200 мм-ийн диаметр бүхий Т.1, Т.3 (бүтцийн I хувилбарын) гэрлэн дохиог дээр дурдсанаас бусад нөхцөлүүдэд хэрэглэнэ.

6.2.5. Т.5 гэрлэн дохиог зорчих хэсэгтэй огтлолцсон унадаг дугуйн замын бэлчрийн өмнө унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулахын тулд, түүнчлэн зорчих хэсгийн нарийссан хэсэгт өөд өөдөөсөө яваа тээврийн хэрэгслүүдийг нэг эгнээгээр ээлжлэн нэвтрүүлэх байдлаар түр зуурын зохицуулалт хийх тохиолдолд хэрэглэнэ.

Унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулах Т.5 гэрлэн дохиог 6.4.ж “Тээврийн хэрэгслийн төрөл” нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулах бөгөөд ингэхдээ уг нэмэлт тэмдгийг MNS 4597:2003 стандартад заагдсан I төрөл хэмжээнээс нь хоёр дахин багасгаж 300 мм х 150 мм хэмжээтэйгээр хийнэ (D хавсралтын 3.1 дүгээр зураг).

Зорчих хэсгийн нарийссан хэсэг дээр хөдөлгөөн зохицуулах Т.5 гэрлэн дохиог өөд өөдөөсөө яваа тээврийн хэрэгслүүд зөвхөн нэг эгнээгээр цуварч нэвтрэх, мөн үзэгдэлт хязгаарлагдмал байдлаас шалтгаалан тухайн хэсгийн хөдөлгөөний дарааллыг энэхүү стандартын 4.4.9 дүгээр зүйлд заасны дагуу 3.6 ба 3.7 тэмдгээр зохицуулах боломжгүй тохиолдолд хэрэглэнэ.

6.2.6. Т.6 гэрлэн дохиог төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэнэ.

Т.6 гэрлэн дохиог байрлуулах шаардлага, журмыг техникийн холбогдох норматив баримт бичигт нийцүүлэн тодорхойлно.

6.2.7. Т.7 гэрлэн дохиог зохицуулдаггүй уулзвар буюу явган хүний гарцыг тэмдэглэхэд хэрэглэнэ.

6.2.8. Я.1 ба Я.2 гэрлэн дохиог зорчих хэсгээр хөндлөн нэвтрэх явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад хэрэглэнэ.

Гэрлийн бүрхүүл нь 300 мм-ийн диаметртэй Я.1 буюу 270 мм х 270 мм хэмжээтэй Я.2 гэрлэн дохиог нэг чигтээ дөрөв буюу түүнээс олон эгнээтэй замд, харин гэрлийн бүрхүүл нь 200 мм-ийн диаметртэй Я.1 буюу 200 мм х 200 мм хэмжээтэй Я.2 гэрлэн дохиог нэг чигтээ дөрвөөс цөөн эгнээтэй замд байрлуулна.

6.2.9. Т.1-Т.4, Я.1, Я.2 гэрлэн дохиог дараахь дөрвөн нөхцөлийн аль нэгийг бүрдсэн тохиолдолд байрлуулна:

1 дүгээр нөхцөл – Ажлын өдрийн аль нэг 8 цагийн цаг тутамд, замын тухайн хэсгээр хоорондоо огтлолцон нэвтрэх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний эрчим 5 дугаар хүснэгтэд заасан утгаас багагүй байвал;

 

5 дугаар хүснэгт

Нэг чиг дэх хөдөлгөөний эгнээний тоо

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим [нэгж/цаг]

Гол зам

Туслах чанарын зам

гол замын дагуу хоёр чигтээ

туслах замын дагуу ачаалал ихтэй аль нэг чигтээ

1

1

750

670

580

500

410

380

75

100

125

150

175

190

2 ба түүнээс олон

1

900

800

700

600

500

400

75

100

125

150

175

200

2 буюу түүнээс олон

2 буюу түүнээс олон

900

825

750

675

600

525

480

100

125

150

175

200

225

240

 

2 дугаар нөхцөл – Ажлын өдрийн аль нэг 8 цагийн цаг тутамд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим замын дагуу хоёр чигтээ цагт 600 тээврийн хэрэгсэл (тусгаарлах зурвастай замын хувьд цагт 1000 тээврийн хэрэгсэл)-ээс багагүй, мөн зорчих хэсгийг хөндлөн гарах явган зорчигчийн хөдөлгөөний эрчим нь ачаалал ихтэй аль нэг чигтээ цагт 150 хүнээс багагүй байвал;

Тайлбар: 10 мянгаас цөөн хүн амтай суурин газрын хувьд 1 ба 2 дугаар нөхцөлд заагдсан тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийн тоон утгыг 70%-аар тооцож хэрэглэнэ.

3 дугаар нөхцөл – 1 ба 2 дугаар нөхцөлүүдэд заагдсан хөдөлгөөний эрчмийн тоон утгууд тус бүрдээ 80% ба түүнээс дээш хувиар нэгэн зэрэг биелэгдэж байвал;

4 дүгээр нөхцөл – Сүүлийн 12 сарын хугацаанд тухайн уулзварт гэрлэн дохиогоор урьдчилан сэргийлэгдэж болохуйц зам тээврийн осол (тухайлбал, хөндлөн замын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг дайрах, зүүн гар тийш эргэхдээ өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх гэх мэт осол) гурваас цөөнгүй удаа гарсан бөгөөд 1 ба 2 дугаар нөхцөлийн аль нэг нь 80% ба түүнээс дээш хувиар биелэгдэж байвал.

6.2.10. Унадаг дугуйн замтай огтлолцсон замын бэлчир дээр гэрэл дохионы зохицуулга тавих шаардлагыг тогтоохдоо тухайн огтлолцлоор унадаг дугуйн хөдөлгөөн байнгын явагддаг эсэх, мөн түүний эрчим нь цагт 50-аас илүү байгаа эсэхийг харгалзана.

6.2.11. Т.1-Т.5, Я.1, Я.2 гэрлэн дохионуудыг техник-эдийн засгийн үндэслэлд тулгуурлан энэхүү стандартын 6.2.9 ба 6.2.10 дугаар зүйлд заагаагүй нөхцөлөөр тухайлбал, хөдөлгөөний нийлмэл зохицуулгын системд байгаа зэргэлдээ уулзварууд хоорондоо 800 м-ээс хол зайтай оршиж байгаа тохиолдолд хэрэглэж болно.

6.2.12. Т.7 гэрлэн дохиог тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын хөдөлгөөний эрчим нь энэхүү стандартын 6.2.9 дүгээр зүйлийн 1 ба 2 дугаар нөхцөлийн нормоос 50%-аас дээш болсон уулзвар буюу явган хүний гарцад, эсвэл тухайн уулзвар буюу явган хүний гарцын үзэгдэлтийн зай нь ойртон очих үеийн зөвшөөрөгдсөн хурдтай яваа тээврийн хэрэгсэл зогсоход хүрэлцэхүйц хэмжээнд хангагдаагүй нөхцөлд хэрэглэнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»