МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

6. ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

6.4. Гэрлэн дохионы ажиллагааны горим

6.4.1. Тухайн нэг бүлэг гэрлэн дохионууд (тухайлбал, нэг уулзварын гэрлэн дохионууд) нь хоорондоо харилцан хамаарах горимоор ажилладаг байх ёстой.

Хөдөлгөөний нийлмэл зохицуулгын систем дэх аливаа бүлэг гэрлэн дохионууд нь шаардлагатай тохиолдолд бусад бүлэг гэрлэн дохионуудын ажиллагаанаас үл хамаарах салангид ажиллагааны автомат горимд шилжих боломжтой байна.

6.4.2. Т.1-Т.5 гэрлэн дохионууд нь дор дурдсан ээлж дарааллаар асдаг байна:

- улаан – улаан ба шар – ногоон – шар – улаан... Энэ тохиолдолд “улаан ба шар” дохионы үргэлжлэх хугацаа нь 2 секундээс илүүгүй байх бөгөөд харин “шар” дохионых аль ч тохиолдолд 3 секунд байна. Хэрэв эдгээр завсрын дохионы үргэлжлэх хугацаа нь тооцоолсон хугацаанд хүрэхгүй байвал улаан гэрэл дохионы үргэлжлэх хугацааг ихэсгэх замаар горимын хугацааг нөхнө.

Хэрэв дээрх гэрлэн дохионуудын бүлэг нь хөдөлгөөний нийлмэл зохицуулгын системд хамаарагдаагүй бол - улаан – ногоон – шар – улаан..., эсвэл - улаан – шар – ногоон – шар – улаан... гэсэн дарааллаар асдаг байж болно.

6.4.3. Т.1-Т.5 гэрлэн дохионуудын ажиллагааны горимд ногоон гэрэл дохио нь унтрахынхаа өмнө 3 секундын хугацаанд (1±10% секундын давтамжтайгаар) анивчдаг байж болно. Я.1 ба Я.2 гэрлэн дохионы хувьд ийм горим заавал байна.

Ногоон гэрэл дохио унтрах хүртэл үлдэж байгаа хугацааг жолооч болон явган зорчигчдод мэдээлдэг тоон дэлгэц буюу хуваарьт хэмжүүр бүхий цахим самбарыг гэрлэн дохиотой хамт хэрэглэж болно.

Хараагүй хүмүүс байнга нэвтэрдэг явган хүний гарц дээрх гэрлэн дохио нь түүний ажиллагааны горимд зохицсон нэмэлт дуут дохиотой байж болно.

6.4.4. Замын тухайн хэсгийн хөдөлгөөний эрчим энэхүү стандартын 6.2.9 дүгээр зүйлийн 1 ба 2 дугаар нөхцөлийн утгаас 50%-аас доош болтол буурсан үед Т.1-Т.5 гэрлэн дохионууд нь анивчсан шар гэрлийн горим (1±10% секундын давтамжтай)-д шилжиж ажилладаг байна.

Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс эдгээр гэрлэн дохиог хоногийн туршид гурван өнгийн дохиоллын горимоороо ажилладаг байлгаж болно.

6.4.5. Т.6.х гэрлэн дохионы хос гэрэл нь ээлжлэн асаж унтрах горимоор, Т.6 ба Т.7 гэрлэн дохионы гэрэл нь анивчих горимоор (1±10% секундын давтамжтай) ажилладаг байна.

6.4.6. Я.1 ба Я.2 гэрлэн дохио нь - улаан – ногоон – улаан... гэсэн дарааллаар тухайн бүлэг гэрлэн дохионы ажиллагааны горимд зохицон ажилладаг байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»