МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм

MNS 4596:2007

Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators

MNS 4596:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

7. ЗАМЫН ХАШИЛТ БА ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

 

7.1. Ерөнхий шаардлага

7.1.1. Замын хашилтуудыг дараахь хоёр бүлэгт хуваана:

Нэгдүгээр бүлэгт: Гүүрэн байгууламжийн зорчих хэсэг буюу замын зурвас газраас тээврийн хэрэгсэл хазайж гарах, эсрэг урсгалын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх, замын дэргэд байрласан овор ихтэй эд зүйл, байгууламжийг дайрах зэрэг болзошгүй аюулыг зайлуулахад чиглэгдсэн хайс ба хашлаган төрлийн хашилтууд хамаарагдана. Энэ бүлгийн хашилтын өндөр нь 0.75 м-ээс 0.8 м байна;

Хоёрдугаар бүлэгт: Явган зорчигчийн хөдөлгөөнийг зорчих хэсгээс тусгаарлах, зорчих хэсэг рүү мал, амьтан орохоос сэргийлэхэд зориулагдсан хайс, тор ба бусад хэрэгслүүд хамаарагдана. Энэ бүлгийн хашилтын өндөр нь 0.8 м-ээс 1.5 м байна.

7.1.2. Чиглүүлэх хэрэгслүүдэд чиглүүлэгч шон, гэрэлтүүлэгтэй дугуй суурь (тумба), чиглүүлэгч болон аюулгүйн арлууд хамаарагдана.

Чиглүүлэгч шон ба дугуй сууриуд нь харанхуй үед буюу цаг агаарын тааламжгүй нөхцөлд зорчих хэсгийн хөвөөний гадна талын зах болон замын аюул бүхий саадын үзэгдэлтийг хангахад зориулагдана. Чиглүүлэгч шон болон дугуй суурийн өндөр нь 0.75 м-ээс 0.8 м байна.

Чиглүүлэгч болон аюулгүйн арал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний урсгалыг тодорхой чигүүдэд зааглахад зориулагдана. Зорчих хэсгийн гадаргуугаас дээш өргөгдсөн арлын өндөр нь 0.15 м-ээс 0.2 м байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»