МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ
Ангилалтын код 43.040.01
Замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм |
MNS 4596:2007 |
Rules of application of traffic sings, markings, traffic lights, quardrails and delineators |
MNS 4596:98-ын оронд |
Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2007 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлав.
Энэ стандарт нь 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.
7. ЗАМЫН ХАШИЛТ БА ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ
7.3. Чиглүүлэх хэрэгслүүд
7.3.1. Чиглүүлэгч шонгуудыг гэрэлтүүлэггүй замд хэрэглэх бөгөөд нэгдүгээр төрлийн хашилтыг хэрэглэх шаардлагагүй замын дараахь хэсгүүдэд байрлуулна:
- хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 тээврийн хэрэгслээс багагүй, 2 м-ээс өндөр далантай, замын хотгор, гүдгэр хэсэг (замын дагуу зүсэлтийн муруй хэсэг)-ийн нийт үргэлжлэл дээр болон түүн рүү ойртон очих хэсэг дээр 6 дугаар хүснэгтэд заасан L0 ба L1 зайтайгаар (D хавсралтын 4.4 дүгээр зураг). Ингэхдээ ойртон очих хэсэг дээр замын хоёр талаар гурав, гурвыг хооронд нь 50 м зайтайгаар байрлуулна;
6 дугаар хүснэгт
Замын дагуу зүсэлтийн муруйлт (гүдийлт, хотойлт)-ын радиус R |
Чиглүүлэгч шонгуудын хоорондын зай |
|
Гүдгэр, хотгор хэсэг дээр L0 |
Ойртон очих хэсэг дээр L1 |
|
300 м |
9 м |
15 м |
400 м |
11 м |
17 м |
500 м |
12 м |
20 м |
1000 м |
17 м |
27 м |
2000 м |
25 м |
40 м |
3000 м |
30 м |
47 м |
4000 м |
35 м |
50 м |
5000 м |
40 м |
|
6000 м |
45 м |
|
8000 м ба түүнээс илүү |
50 м |
- 1 м-ээс өндөр далантай, замын тохойрсон хэсгийн нийт үргэлжлэл дээр болон түүн рүү ойртон очих хэсэг дээр 7 дугаар хүснэгтэд заасан L0, L1, L2 зайтайгаар (D хавсралтын 4.5 дугаар зураг). Ингэхдээ ойртон очих хэсэг дээр замын хоёр талаар гурав, гурвыг хооронд нь 50 м зайтайгаар байрлуулна;
7 дугаар хүснэгт
Замын тохойролтын радиус R |
Чиглүүлэгч шонгуудын хоорондын зай |
||
Тохойролтын гадна талд L0 |
Тохойролтын дотор талд L1 |
Ойртон очих хэсэг дээр L2 |
|
50 м |
5 м |
10 м |
12 м |
100 м |
10 м |
20 м |
25 м |
200 м |
15 м |
30 м |
30 м |
300 м |
20 м |
40 м |
40 м |
400 м |
30 м |
50 м |
50 м |
500 м |
40 м |
||
600 м ба түүнээс илүү |
50 м |
- хөдөлгөөний эрчим нь хоногт 1000 тээврийн хэрэгслээс багагүй, 2 м-ээс өндөр далантай, замын тэгш шулуун хэсгийн 50 м тутамд;
- замууд нэг түвшинд нийлсэн буюу салаалсан хэсгийн тохойролт дээр 3 м тутамд;
- төмөр замын гармын хоёр талд захын шугамуудаас 2.5 м-ээс 16 м хүртэлх замын хэсэг дээр 1.5 м тутамд;
- 1 м-ээс 2 м хүртэл гүнзгий усны урсгал, намаг зэргээс 15 м хүртэл зайтай байрласан замын хэсгийн 10 м тутамд;
- гүүрэн байгууламж буюу ус дамжуулах хоолойн дэргэдүүр гарсан хэсгийн эхлэлийн өмнө болон төгсгөлөөс цааш замын хоёр талаар гурав, гурвыг 10 м тутамд.
7.3.2. Чиглүүлэгч шонгуудыг замын зурвасын захаас дотогш 0.35 м зайд хөвөөн дээр байрлуулах бөгөөд ингэхдээ зорчих хэсгийн захад 1 м-ээс ойр байрлуулахгүй.
7.3.3. Дотроосоо гэрэлтүүлэгтэй дугуй суурь (тумба)-ийг суурин газарт тусгаарлах зурвасын эхлэл дээр болон тээврийн хэрэгслийн хонгилын голын тулгуур ханын үзүүрийн өмнө, түүнчлэн зорчих хэсгийн гадаргуугаас дээш өргөгдсөн аюулгүйн ба чиглүүлэгч арал дээр байрлуулна.
7.3.4. Замын тэмдэглэл буюу хашлагаар хийгдсэн чиглүүлэгч арлыг хөдөлгөөний нийлбэр эрчим нь хоногт 1000 тээврийн хэрэгслээс багагүй уулзвар дээр, хэрэв эргэх үйлдэл хийж буй тээврийн хэрэгслүүдийн тоо суурин газрын гаднах замд 10%-аас багагүй, суурин газарт 20%-аас багагүй байвал хэрэглэнэ.