АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

Тэмдгийн хэмжээ

Тэмдгийн овор хэмжээг тухайн замын нөхцөлд хэрэглэхээр заагдсан төрөл хэмжээнээс нь хамааруулж тогтооно.

Гурвалжин хэлбэртэй тэмдгийн хувьд түүний хүрээг багтаасан адил талт гурвалжингийн талуудын урт А, хүрээний өнцгийн дугуйралтын гадна радиус r хэмжээг дараахь хүснэгтээс сонгоно.

 

Тэмдгийн дугаар

Төрөл хэмжээ

А

[мм]

r

[мм]

1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8.а-1.11, 1.13, 1.17-1.19, 1.21-1.27, 3.3.а-3.3.в, 3.4

I

700

30

II

900

45

III

1200

60

1.7, 1.12, 1.14-1.16, 1.20

I

700

30

II

900

45

III

1200

60

IV

1500

75

 

Тэмдгийн хүрээний өргөн A/15 байна.

Зорчих хэсэг дээр богино хугацааны засварын ажил хийх үед хэрэглэх 1.20 тэмдгийн А хэмжээг 550 мм хүртэл багасгаж болно.

 

Харин 1.3.а,б тэмдгийн хувьд хийцийн шугаман хэмжээс нь тогтмол тоон утгаар илэрхийлэгддэг юм. Өөрөөр хэлбэл энэ тэмдгийн оврын хэмжээ нь тухайн байрлуулах замын зорчих хэсгийн эгнээний тоо, онцлог, нөхцөл байдлаас үл хамаарах бөгөөд аль ч төрлийн замд зөвхөн дараахь тогтмол үзүүлэлт бүхий хэмжээгээр хийгдэнэ. Тэмдгийн хүрээний өргөн 50 мм байна.

 

 

 

1.4.а-1.4.е тэмдгийн хувьд түүний хүрээг багтаасан өндрийн хэмжээ H, өргөний хэмжээ B, хүрээний өнцгийн дугуйралтын гадна радиус r хэмжээг дараахь хүснэгтээс сонгоно.

 

 

Тэмдгийн дугаар

Төрөл хэмжээ

H

[мм]

B

[мм]

r

[мм]

1.4.а-1.4.е

I

600

300

40

II

700

350

III

900

450

 

Тэмдгийн хүрээний өргөн H/35 байна. Тэмдэг дэх улаан өнгийн ташуу зураасууд нь хэвтээ тэнхлэгт 30°-ын өнцгөөр налсан байна.

 

1.28.а-1.28.в тэмдгийн хувьд түүний уртын хэмжээ B, өндрийн хэмжээ H-г доорхи хүснэгтээс сонгоно. Хүснэгтээс харахад 1.28.в тэмдгийн уртын хэмжээ нь 1.28.а ба 1.28.б тэмдгийг бодвол харьцангуй их байна. Тэмдэг дэх чиг заасан сумнуудын үзүүрийн өнцөг 90° байна.

 

Тэмдгийн дугаар

Төрөл хэмжээ

H

[мм]

B

[мм]

1.28.а, 1.28.б

II

500

2250

III

700

3150

1.28.в

II

500

3000

III

700

4200

 

Анхааруулах тэмдгүүдийн гадна эмжээрийн өргөн 10 мм байх бөгөөд хүрээ, эмжээр хоёрын завсар хоорондын зай мөн 10 мм байна. Шаардлагагүй гэж үзвэл 1.1-1.3.б, 1.5-1.28.в тэмдгүүдийг гадна эмжээргүй хийж болно. Харин 1.4.а-1.4.е тэмдгийг заавал эмжээртэй хийнэ.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»