АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.19

Унадаг дугуйн зам нийлнэ

 

4.5 тэмдэг бүхий унадаг дугуйн зам уулзвараас өөр газраар зорчих хэсэгтэй огтлолцож байвал уг огтлолцлын өмнө 1.19 тэмдгийг байрлуулна. Өөрөөр хэлбэл уулзвараас бусад газарт унадаг дугуйн замтай огтлолцсон, 7.15 тэмдэглэл бүхий замын хэсэгт ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.19 тэмдгийг хэрэглэнэ.

4.5

Энэ тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд доторхи дүрсийг нь толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэг дэх унадаг дугуйн дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна.

 

 

Замын хөдөлгөөний дүрмийн 23.5-д зааснаар уулзвараас өөр хэсэгт огтлолцсон унадаг дугуйн замаас зорчих хэсгийг хөндлөн гарах унадаг дугуй, мопедын жолооч нь тухайн замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй, өөрөөр хэлбэл 1.19 тэмдгээр анхааруулсан унадаг дугуйн замын огтлолцлыг нэвтрэхдээ тухайн замаар яваа тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй байх хэдий ч, тэрээр уг тэмдгийн үйлчлэлд хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явах шаардлагатай.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»