АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.22

Ан амьтан

 

1.22 тэмдгийг ой хөвч, дархан цаазтай газар, агнуурын аж ахуйн нутаг дэвсгэр зэрэг газруудаар дайран гарсан замын зэрлэг ан амьтан гарч ирж болзошгүй хэсгийн өмнө байрлуулна.

Энэ тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд доторхи дүрсийг нь толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэг дэх амьтны дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна.

 

Замын тухайн анхаарах хэсгийн үргэлжлэх зай жолоочид илэрхий биш байвал 1.22 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт тухайн зэрлэг ан амьтан гарч ирж болзошгүй хэсгийн эхлэлийн өмнө давтан тавьж уг зайг тодруулна.

1.22 тэмдгийн үйлчлэлд жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоох бололцоо бүхий хурдыг хангаж явбал зохих бөгөөд зорчих хэсэг дээр ан амьтан гарч ирсэн тохиолдолд гэнэтийн цочролд орж огцом үйлдэл хийх, мөргөх, жолоодлого алдах зэргээр аюултай байдалд орохоос сэргийлж биеийн болон сэтгэл зүйн бэлэн байдалтай байх, ялангуяа харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед уг тэмдгийн анхааруулж буй замын хэсгийг бүрэн гүйцэд дайран өнгөртөл онцгой хянуур анхаарал болгоомжтой байх шаардлагатай юм.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»