АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.21
Мал тууж гарах газар
Зорчих хэсэг дээр тэжээвэр мал сүрэг зам хөндөлсөн гарч ирж болзошгүйг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.21 тэмдгийг малын хашаа, ферм, задгай бэлчээр гэх мэтийн дэргэдүүр явж өнгөрөх замын хэсэг болон байнга зам хөндлөн мал тууж гаргадаг газрын өмнө байрлуулж хэрэглэнэ.
Энэ тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд доторхи дүрсийг нь толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэг дэх малын дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна. |
|
Замын тухайн анхаарах хэсгийн үргэлжлэх зай жолоочид илэрхий биш байвал 1.21 тэмдгийг 6.2.а “Үйлчлэх хүрээ” нэмэлт тэмдгийн хамт тухайн хэсгийн эхлэлийн шууд өмнө давтан тавьж уг зайг тодруулна.
1.21 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслээ нэн даруй зогсооход бэлэн байх, түүнчлэн зорчих хэсэг дээр болон түүний ойролцоо мал амьтан байгаа эсэхийг ажиглан, хэрэв байвал тэдгээрийг мөргөх буюу үргээхээс болгоомжилж аль болох хүлээцтэй хандах, ялангуяа зам хөндлөн тууварлан гаргаж байгаа мал сүргийг урьдчилан өнгөрүүлэхийн тулд түр зогсох хүртэл арга хэмжээ авбал зохино.