ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

1. Тээвэр гэж юу вэ?

Хүүхдүүд ээ, та нар урьд өмнө, хэзээ нэгэн цагт «Тээвэр» гэдэг үгийг сонсож байсан уу? Мэдээж сонсож л байсан байх. Тэгвэл энэ үг чухам ямар утгатай болохыг мэдэх үү? Хэрэв сайн мэдэхгүй бол энэ тухай ярианаас хичээлээ эхэлье.

«Тээвэр» гэсэн үг нь “тээх” гэдэг үгнээс үүсэлтэй бөгөөд энэ нь ямар нэгэн зүйлийг аль нэг газраас өөр газарт шилжүүлэн зөөх гэсэн утгатай юм. Тэгвэл эндээс “Тээвэр” гэдэг үгийн утгыг тодруулъя.

 

§ Хүн юмуу эсвэл өөр ямар нэгэн биет зүйлийг хаа нэгтээгээс нөгөө рүү шилжүүлэн зөөх үйл ажиллагааг “Тээвэр” гэнэ.

 

Тээвэрлэгдэж байгаа хүнийг «Зорчигч», харин биет зүйлийг нь «Ачаа» буюу «Тээш» гэж нэрлэдэг юм. Мөн хүн тээвэрлэж байгаа үйл ажиллагааг «Зорчигч тээвэр», харин биет зүйл тээвэрлэж байгааг «Ачаа тээвэр» гэдэг.

 

Дараагийн хуудас..»»