АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

2. Жолооны хүрдтэй харьцахуй

 

Хүрдийг зүүн гар тийш эргүүлэх дасгал

Жолооны хүрдийг зүүн гар тийш эргүүлэх дасгал нь баруун гар тийш эргүүлэхтэй адил бөгөөд гагцхүү гарыг шилжүүлэн зөөх, солбих дараалал эсрэгээр хийгдэнэ.

 

1. Үндсэн байрлалд атгасан хоёр гараараа хүрдийг цагийн зүүний эсрэг мушгина. Хагас эргэлтээс илүүгүйгээр мушгих тохиолдолд хоёр гараа атгасан хэвээр байлгана. Өөрөөр хэлбэл автомашинаа алсуур эргүүлэхдээ жолооны хүрднээс аль нэг гараа салгаж зөөхгүй, солбиж шилжүүлэхгүйгээр тохируулан мушгиж жолоодно. Харин автомашиныг огцом эргүүлэх тохиолдолд буюу жолооны хүрдийг хагас эргэлтээс илүү мушгих тохиолдолд дор дурдсаны дагуу цааш үргэлжлүүлэн эргүүлнэ.

 

 

 

2. Зүүн гараа доод байрлалд ирэх үед нь буюу зүүн гар мушгирахаас өмнө хүрднээс салгаж баруун гарынхаа дээгүүр солбин түүний үндсэн байрлалд аваачин хүрднээс атгаж цааш эргүүлнэ. Зүүн гар шилжиж байх энэ хооронд баруун гар хүрдийг эргүүлсэн хэвээр байна.

 

 

 

3. Баруун гараа доод байрлалд ирэхээс үл ялиг өмнө буюу баруун гар мушгирахаас өмнө хүрднээс салгаж зүүн гарынхаа байрлалын эсрэг аваачин хүрднээс атгана. Энэ хооронд зүүн гар хүрдийг эргүүлсэн хэвээр байна.

 

 

 

4. Хүрд нэг бүтэн эргэхэд баруун, зүүн гарууд үндсэн байрлалдаа ирсэн байна. Хэрэв цааш үргэлжлүүлэн эргүүлэх шаардлагатай бол дээрх дарааллаар давтан гүйцэтгэнэ. Гар шилжүүлэн атгах үйлдлүүдийг аль болох богино хугацаанд гүйцэтгэвэл зохино.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»