АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
5. Зогсоолын тоормосны хөшүүрэгтэй харьцахуй
Зогсоолын тоормосыг удирдах дасгал
Гар хөшүүрэгтэй зогсоолын тоормосыг дараахь байдлаар удирдана:
1. Зогсоолын тоормосыг идэвхжүүлэхдээ хөшүүргийг атгаж гарын хүчээр дээш нь тултал татна. Гараа авахад хөшүүрэг татагдсан тэр хэвээр сойгдож үлдэнэ. Хөшүүргийн орой дээр эрхий хуруугаар дарахад зориулагдсан товчлуур байдаг бөгөөд энэ нь сойгдсон хөшүүргийн түгжээг суллах үүрэгтэй юм. Хөшүүргийг дээш нь татахдаа уг товчлуурыг дарах шаардлагагүй байдаг. Зогсоолын тоормос идэвхжисэн үед хянах самбар дээрх (!) гэрэл асна. |
|
|
|
2. Зогсоолын тоормосыг суллахдаа сойгдсон хөшүүргийг бага зэрэг дээш нь татангаа эрхий хуруугаар товчлуурыг дарж түгжээг мултлаад доош нь тавина. Энэ үед хянах самбар дээрх (!) гэрэл унтарна. |
|
Хөл гишгүүртэй зогсоолын тоормосыг дараахь байдлаар удирдана:
1. Дөрөөнүүдийн хамгийн зүүн гар талд байрлах зориулалтын гишгүүрийг зүүн хөлөөрөө тултал гишгэнэ. Зогсоолын тоормос идэвхжисэн үед хянах самбар дээрх (!) гэрэл асна. |
|
|
|
2. Зогсоолын тоормосыг суллахдаа жолооны хүрдний зүүн гар талд, хянах самбарын доор байрлах “(P)” үсэгтэй жижиг татуургыг өөр рүүгээ татна. Энэ үед хянах самбар дээрх (!) гэрэл унтарна. |
|
Автомат удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн P (зогсоолын) байрлал нь зогсоолын тоормосны үүргийг орлохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хурдны хайрцгийн хөшүүргийг P байрлалд тавьсан ч зогсоолын тоормосыг заавал идэвхжүүлэх хэрэгтэй. Мөн механик хурдны хайрцагтай автомашиныг зогсоолд тавихдаа гар тоормосыг идэвхжүүлэхээс гадна хурдны хайрцгийн хүнд арааг залгаж орхиж хэвших нь зүйтэй юм. Энэ нь автомашиныг өнхрөхөөс хамгаалах давхар арга хэмжээ болно. Энэхүү энгийн зааврыг дагаагүйгээс осолд өртөх тохиолдол олон гардгийг танд сануулъя.