АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ

 

7. Хянах самбартай харьцахуй

 

Хянах самбарын бүтэц

Хянах самбар нь автомашины техникийн үзүүлэлт болон хөдөлгөөний үеийн шаардлагатай бүх мэдээллийг жолоочид танилцуулдаг дэлгэц юм. Энэхүү дэлгэцээс та автомашиныхаа хурд, явсан зай, хөдөлгүүрийн эргэлт, тосны даралт, шатахууны нөөц, хөргөх шингэний температур зэрэг чухал мэдээллүүдийг авах боломжтойгоос гадна хаалгаа гүйцэд хаагаагүй, зогсоолын тоормосыг суллаагүй, хамгаалах бүсээ зүүгээгүй зэрэг алдаануудыг тань сануулах болно.

 

 

 

1 - Түлшний түвшин заагуур

F - түлш дүүрэн байгааг илэрхийлэх үзүүлэлт

E - түлш дууссаныг илэрхийлэх үзүүлэлт

2 - Хурд хэмжүүр [км/цаг]

3 - Үйлдвэрээс гарснаас хойш явсан нийт зай [км]

4 - Хэмжүүрийн утгыг тэглэснээс хойш явсан зай [км]

5 - Зүүн гар тийш эргэх дохио өгч байгааг мэдээлэх гэрэл

6 - Автомат удирдлагатай хурдны хайрцгийн хөшүүргийн байрлал

7 - Баруун гар тийш эргэх дохио өгч байгааг мэдээлэх гэрэл

8 - Хөдөлгүүрийн эргэлтийн хурд хэмжүүр [х1000 эрг/мин]

9 - Хөдөлгүүрийн хөргөх шингэний температур

H - хөргөх шингэн хэт халсан байгааг илэрхийлэх үзүүлэлт

C - хөргөх шингэн хэт хөрсөн байгааг илэрхийлэх үзүүлэлт

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»