АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
7. Хянах самбартай харьцахуй
Хянах самбарын зарим мэдээлэл
Хянах самбар дахь дүрсэн гэрлүүд ассан тохиолдолд дараахь утгыг агуулна:
|
- зогсоолын тоормос идэвхижсэн байгааг мэдээлнэ; |
|
- хаалга гүйцэд хаагдаагүй байгааг анхааруулна; |
|
|
|
|
|
- хөдөлгүүрийн тосны даралт унасан байгааг анхааруулна; |
|
- хамгаалах бүс зүүгээгүй байгааг анхааруулна; |
|
|
|
|
|
- цахилгаанаар хангах систем доголдсон байгааг анхааруулна; |
|
- холын гэрэл ассан байгааг мэдээлнэ; |
|
|
|
|
|
- шатахууны нөөц дууссаныг мэдээлнэ; |
|
- хөдөлгүүрийг халаах хэрэгсэл ажиллаж байгааг мэдээлнэ. |
Эдгээр гэрлэн мэдээлэл ассан тохиолдолд тухайн анхааруулга, сэрэмжлүүлэгт тохирох шаардлагатай арга хэмжээг авч автомашиныхаа хөдөлгүүр болон бусад эд ангиудыг эвдрэл гэмтлээс хамгаалж, хөдөлгөөний аюулгүй байдлаа урьдчилан хангаж явбал зохино.