АВТОМАШИНЫГ ЭХЛЭН ЖОЛООДОХУЙН ДАСГАЛ
9. Автомашиныг хөдөлгөхүй
Автомашиныг байрнаас нь хөдөлгөх дасгал
Автомашиныг байрнаас нь хөдөлгөхийн өмнө түүнд орж суухаас эхлээд хөдөлгүүрийг асаах хүртэлх өмнө үзсэн бүх үйлдлийг дэс дарааллын дагуу зөв гүйцэтгэсэн байх хэрэгтэй. Тухайлбал:
- Автомашиныхаа эргэн тойрон, зам, орчны байдлыг биеэр шалган, аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан мэдсэн байх;
- Хаалгаа гүйцэд хаасан байх;
- Суудлаа зөв тааруулсан байх;
- Толио тохируулсан байх;
- Хамгаалах бүсээ зүүх;
- Зогсоолын тоормосыг идэвхжүүлсэн байх;
- Хурдны хайрцгийн хөшүүргийг сул байрлалд оруулсан байх;
- Хөдөлгүүрийг асаасан байх;
- Хөдлөх чигтээ дохиогоо өгсөн байх.
Эдгээр үйлдлийг бүрэн гүйцэд зөв гүйцэтгэсэн бол та хөдөлгөөнөө эхэлж болно.
1. Эхлээд авцуулах холбооны дөрөөг тултал гишгэнэ. |
|
|
|
2. Хурдны хайрцгийн хөшүүргийг нэгдүгээр араан дамжуулгад залгана. |
|
|
|
3. Авцуулах холбооны дөрөөг аажим суллан хөдөлгүүрийн хүч дугуй руу дөнгөж шилжих мөчид гар тоормосыг суллаж тавина. Хөдөлгүүрийн хүч дугуй руу шилжиж эхлэх нь түүний дуу чимээ бүдгэрч, автомашин үл мэдэг чичирч эхэлж байгаагаар мэдрэгдэх бөгөөд энэ үед хөдөлгүүрийг унтраахгүйн тулд хаазны дөрөөг бага зэрэг нэмж гишгэх хэрэгтэй. Нэмэлт тайлбар: Өгсүүр газарт ийм аргаар, өөрөөр хэлбэл авцуулах холбооны дөрөөг аажим суллан, гар тоормосыг тавьчихаад хөдөлгүүрийн эргэлтийн хүчээр дугуйг зууруулан автомашиныг гэдрэг өнхрүүлэхгүй, гэхдээ урагш нь явуулахгүйгээр байранд нь тогтоон байлгаж болдог. Үүнийг хөдөлгүүрээр тоормослох гэнэ. Энэ үед авцуулах холбооны дөрөөг нэмж гишгэвэл хөдөлгүүрийн хүч дугуйгаас салж автомашин хойшоо өнхрөх аюултай. Харин авцуулах холбооны дөрөөнөөс хөлөө авч хаазыг нэмж гишгэвэл автомашин урагш явна. Хаазыг нэмэхгүй бол хөдөлгүүр хүч алдаж унтарна. |
|
|
|
4. Авцуулах холбооны дөрөөг аажмаар гүйцэд суллан, хаазыг нэмснээр автомашин байрнаасаа хөдөлж эхэлнэ. Хөдөлгөөн эхлэхээсээ өмнө толинд орчныхоо байдлыг ажиж аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлах нь чухал гэдгийг дахин сануулъя. |
|
5. Нэгэнт автомашин байрнаасаа хөдөлж тайвны инерц нь хөдөлгөөний инерцид шилжсэн бол хурдны хайрцгийн араан дамжуулгыг цааш шат дараалан хөнгөрүүлэх замаар хурдаа тохируулан автомашиныг жолоодно.
|
|
|