АВТО ЗӨВЛӨГӨӨ

 

2. Автомашины VIN код буюу арлын дугаар

 

1981 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашины бүхээгний буюу арлын дугаар нь олон улсын хэмжээнд стандартчилагдсан бөгөөд үүнийг VIN код гэж нэрлэдэг. VIN код нь 17 тэмдэгтээс бүрдэнэ. Жишээ нь: WVWDB4505LK005678

Эхний тэмдэгт нь тухайн автомашиныг үйлдвэрлэсэн улсыг заана. Тухайлбал:

1 - АНУ

3 - Мексик

W - Герман гэх мэт.

Хоёр дахь тэмдэгт нь үйлдвэрлэсэн фирмийн нэрийг, гурав дахь тэмдэгт нь тухайн автомашины төрлийг гэх мэтээр илэрхийлэх бөгөөд 10 дахь тэмдэгт нь үйлдвэрлэсэн оныг заана. Үйлдвэрлэсэн оныг дараахь байдлаар илэрхийлдэг:

A - 1980

B - 1981

C - 1982

D - 1983

E - 1984

F - 1985

G - 1986

H - 1987

J - 1988

K - 1989

L - 1990

M - 1991

N - 1992

P - 1993

R - 1994

S - 1995

T - 1996

V - 1997

W - 1998

X - 1999

Y - 2000

1 - 2001

2 - 2002

3 - 2003 гэх мэт

Харин 12-оос 17 дахь тэмдэгт буюу сүүлийн зургаан тэмдэгт нь тухайн автомашины арлын буюу бүхээгний дугаарыг илэрхийлнэ. Үүнийг мэддэг болсноор та хуучин автомашиныг шинэ гэж андуурахгүйгээс гадна сэлбэг хайхад төвөггүй болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»