ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

2. Хэвтээ байрлалтай гэрлэн дохионы хувилбарууд

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гурван өнгийн системийн хэвтээ гэрлэн дохио нь дангаараа ээлжлэн асах ногоон, шар, улаан өнгийн стандартын гурван шатлал бүхий дохиотой юм. Америкаас гаралтай ийм гэрлэн дохиог замын баруун гар талын хөдөлгөөнтэй зарим улс оронд хэрэглэдэг бөгөөд манай улсад ч хэрэглэж байна.

 

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гурван өнгийн системийн хэвтээ гэрлэн дохио нь мөн дээрхийн адил дангаараа ээлжлэн асах ногоон, шар, улаан өнгийн стандартын гурван шатлал бүхий дохиотой юм. Улаан гэрэл нь баруун гар талд байрласан ийм гэрлэн дохиог замын зүүн гар талын хөдөлгөөнтэй улс, тухайлбал Япон улсад хэрэглэдэг.

 

Улаан гэрэл нь баруун, зүүн хоёр талд байрласан ийм гэрлэн дохиог Канад улсад хэрэглэдэг байна.

 

Шар өнгийн гэрэл дохионы оронд улаан ба ногоон гэрлүүд хамт асах горимтой, хоёр өнгийн системийн энэхүү хэвтээ гэрлэн дохио нь «ногоон - улаан+ногоон - улаан» гэсэн гурван шатлал бүхий дохиотой юм. Бразил улсаас гаралтай энэ гэрлэн дохиог зорчих хэсгийн дээр биш, замын хажуугийн шон дээр байрлуулдаг байна.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»