ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

4. Явган зорчигчийн гэрлэн дохионы хувилбарууд

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү хоёр өнгийн системийн явган зорчигчийн гэрлэн дохио нь Европоос гаралтай бөгөөд дэлхий нийтээр түгээмэл хэрэглэдэг стандарт гэрлэн дохио юм. Энэ гэрлэн дохиог манай улс ч хэрэглэдэг.

Ногоон гэрэл анивчих нь явган зорчигчдод улаан гэрэл дохио асах гэж байгааг болон зам хөндлөн гарах үйлдэл эхлэхгүй байхыг анхааруулна. Харин улаан гэрэл дохио нь анивчсан горимоор ажилллахгүй.

 

 

Энэхүү явган зорчигчийн гэрлэн дохиог Австрали, Япон зэрэг улсад хэрэглэдэг бөгөөд дүрс, хэлбэрээрээ европын стандарт гэрлэн дохиотой адил боловч ажиллах горим нь Америкийн гэрэл дохионы системийнхтэй адил юм. Өөрөөр хэлбэл ногоон гэрэл дохио нь анивчихгүй бөгөөд харин улаан гэрэл дохио нь анивчих горимоор ажилладаг байна.

 

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгддөг боловч тийм ч бүрэн дүүрэн сайшаагддаггүй энэхүү гурван өнгийн системийн явган зорчигчийн гэрлэн дохиог Швейцарь улс хэрэглэдэг байна.

 

 

Явган зорчигчид зориулсан энэхүү гэрлэн дохио нь АНУ-аас гаралтай юм.

Улаан өнгийн анивчсан гарны дүрс бүхий гэрэл дохио нь явган зорчигч зам хөндлөн гарахыг хориглоно. Энэ гэрлэн дохиог АНУ-ын ихэнх мужууд болон бусад улс орнууд түгээмэл хэрэглэдэг.

 

 

Энэ гэрлэн дохио нь дээрхийн адил хувилбар бөгөөд гагцхүү хэвтээ байрлалтайгаараа ялгаатай байна.

 

 

Явган зорчигчийн энэхүү гэрлэн дохио мөн л АНУ-аас гаралтай эртний хувилбар юм.

«Walk» буюу монголоор «Яв» гэсэн ногоон өнгийн бичлэгэн гэрэл дохио нь явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд харин «Don’t walk» буюу монголоор «Явж болохгүй» гэсэн улаан өнгийн бичлэгэн гэрэл дохио нь явган зорчигч зам хөндлөн гарахыг хориглох утгатай юм.

 

 

Явган зорчигчийн энэхүү гэрлэн дохио нь мөн дээрхийн нэгэн адил бичлэгэн гэрэлтэй бөгөөд Англи болон Ирландаас гаралтай эртний хувилбар юм. Энэ гэрлэн дохионд анхааруулгын чанартай анивчсан дохио байхгүй ажээ.

«Cross now» буюу монголоор «Одоо зам гарч болно» гэсэн цагаан өнгийн бичлэгэн гэрэл дохио нь явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд харин «Wait» буюу монголоор «Хүлээ» гэсэн улаан өнгийн гэрэл дохио нь явган зорчигч зам хөндлөн гарахыг хориглох утгатай юм.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»