ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

5. Унадаг дугуйн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы хувилбарууд

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү гурван өнгийн системийн гэрлэн дохиог дэлхийн олон улс орон, тэр дундаа манай хойд хөрш ОХУ хэрэглэдэг юм.

Энэ гэрлэн дохиог зорчих хэсэгтэй огтлолцсон унадаг дугуйн замын бэлчрийн өмнө унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор хэрэглэх бөгөөд дохионуудын утга нь стандартын энгийн дохионыхтай адил байна.

 

 

Явган зорчигчийн гэрлэн дохионыхтой ижил зарчмаар ажилладаг энэхүү хоёр өнгийн системийн гэрлэн дохиог Герман, Польш зэрэг орнууд унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулахдаа хэрэглэдэг ажээ.

 

 

Стандартын гурван өнгийн системийн гэрлэн дохиог унадаг дугуйн дүрс бүхий нэмэлт тэмдгээр тоноглож унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулах арга түгээмэл байдаг.

Гэрлэн дохионы энэ хувилбар нь Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд Швед, ОХУ зэрэг олон орон ийм гэрлэн дохиог хэрэглэж байна. Түүний дотор манай улсын гэрлэн дохионы стандартад Т.5 буюу гурван өнгийн системийн жижиг хэмжээний энгийн гэрлэн дохиог 6.4.ж (ундаг дугуйн дүрстэй) нэмэлт тэмдэгтэй хамт байрлуулж унадаг дугуйн хөдөлгөөнийг зохицуулахаар заасан бий (MNS 4596:2007 стандартын 6.2.5).

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»