ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

6. Эгнээний хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы хувилбарууд

 

Замын зохион байгуулалт өндөр хөгжсөн орнуудад тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй, олон эгнээтэй өргөн замууд дээр, ялангуяа тууш буюу хурдны замуудын зорчих хэсэг дээр эгнээнүүдийн хөдөлгөөний хурд, урсгал, чиглэлийг зохицуулах төрөл бүрийн техник хэрэгслүүдийг суурилуулж ашигладаг бөгөөд үүний дотор гэрлэн дохио, тоон дэлгэц, цахим самбар зэрэг гэрлэн дохиолол, мэдээллийн хэрэгслүүдийг хэрэглэх явдал түгээмэл байдаг.

Дор дурдсан гэрлэн дохио буюу цахим дэлгэцүүдийг тууш замын зорчих хэсгийн дээр тухайн эгнээний харалдаа байрлуулна. Эдгээр нь Венийн Конвенцийн дагуу олон улсын хэмжээнд стандартчилагдсан мэдээлэл дохиоллын хэрэгслүүд юм.

 

Энэ гэрэл дохио нь тухайн эгнээ нээлттэй болохыг мэдээлнэ.

 

Эдгээр гэрэл дохио нь тухайн эгнээ удахгүй хаагдах гэж байгааг урьдчилан анхааруулах бөгөөд уг сумны заасан чигийн эгнээ рүү орох шаардлагатайг мэдээлнэ.

 

Энэ гэрэл дохио нь тухайн эгнээ хаагдсан болохыг мэдээлэх бөгөөд уг эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

 

Хэвтээ байрлалтай дараахь гэрлэн дохио нь дээрх гэрлэн дохионы өөр нэгэн хувилбар бөгөөд Хонконг улсад хэрэглэж байна.

 

Энэ гэрэл дохио нь тухайн эгнээ нээлттэй болохыг мэдээлнэ.

 

 

Анивчсан шар өнгийн энэ гэрэл дохио нь тухайн эгнээ удахгүй хаагдах гэж байгааг урьдчилан анхааруулах бөгөөд харин аль эгнээ рүү орох шаардлагатайг заахгүй ажээ.

 

 

Энэ гэрэл дохио нь тухайн эгнээ хаагдсан болохыг мэдээлэх бөгөөд уг эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

 

Дараахь цахим дэлгэцүүд нь Европын орнуудын тууш замуудад түгээмэл хэрэглэгддэг.

 

Хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлал 50 км/цаг болохыг мэдээлнэ.

 

 

Тухайн эгнээ хаагдаж байгааг мэдээлнэ.

 

 

Бичлэгэн мэдээлэл бүхий энэхүү цахим дэлгэц нь жолоочид замын нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл, сэрэмжлүүлэг өгөх зориулалттай юм. Энэхүү жишээн дээрх «Fog» гэсэн бичиглэл нь «Манан» гэсэн утгатай анхааруулга болно.

 

 

Хөдөлгөөний хязгаарлалтууд төгссөнийг мэдээлнэ.

 

 

Хөдөлгөөний хязгаарлалтууд төгссөнийг бичгээр мэдээлэх хувилбар.

 

 

Тухайн эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохыг мэдээлнэ.

 

 

Зүүн гар талын эгнээ рүү орох шаардлагатайг мэдээлнэ.

 

 

Баруун гар талын эгнээ рүү орох шаардлагатайг мэдээлнэ.

 

 

Дараагийн гарцаар зүүн гар тийш эргэж тууш замаас гарахыг мэдээлнэ.

 

 

Дараагийн гарцаар баруун гар тийш эргэж тууш замаас гарахыг мэдээлнэ.

 

 

Тухайн эгнээ хаагдсан болохыг мэдээлэх бөгөөд уг эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»