ОЛОН УЛСАД ХЭРЭГЛЭДЭГ ЗАМЫН ГЭРЛЭН ДОХИОНУУД

 

7. Төмөр замын гармын гэрлэн дохионы хувилбарууд

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү улаан өнгийн анивчсан дан гэрэл дохио нь тухайн төмөр замын гарамд галт тэрэг ойртон ирж яваа болохыг жолоочид анхааруулах бөгөөд гармаар нэвтрэхийг хориглоно. Улаан гэрэл асаагүй бол гармаар нэвтрэн гарахыг зөвшөөрнө.

Энэ гэрлэн дохиог олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэдэг бөгөөд манай улсын стандарт ч хэрэглэж болохоор заасан бий (MNS 4596:2007 стандартын 6.2.6).

 

 

Венийн Конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн энэхүү ээлжлэн анивчих горимоор ажилладаг гэрлэн дохиог олон улсад төдийгүй манай оронд ч хэрэглэдэг.

Ээлжлэн анивчсан улаан гэрэл дохио нь тухайн төмөр замын гарамд галт тэрэг ойртон ирж яваа болохыг жолоочид анхааруулах бөгөөд гармаар нэвтрэхийг хориглоно. Гэрлэн дохио асаагүй бол ойртон ирж яваа галт тэрэг байхгүй болохыг илэрхийлнэ.

 

 

Хоёр өнгийн системийн энэхүү гэрлэн дохионы анивчсан цагаан гэрэл нь ойртон ирж яваа галт тэрэг байхгүй болохыг илэрхийлэх бөгөөд харин анивчсан улаан гэрэл дохио нь эсрэг утгыг агуулна.

 

 

Энэ гэрлэн дохионы анивчсан цагаан гэрэл дохио нь ойртон ирж яваа галт тэрэг байхгүй болохыг илэрхийлэх бөгөөд харин ээлжлэн анивчсан улаан гэрэл дохио нь эсрэг утгыг агуулна. Ийм гэрлэн дохиог дэлхийн олон орон, тэр дундаа манай хойд хөрш ОХУ хэрэглэдэг.

 

 

Энэ гэрлэн дохиог Герман улсад хэрэглэдэг бөгөөд анивчсан улаан гэрэл дохио нь галт тэрэг ойртон ирж яваа болохыг жолоочид анхааруулж гармаар нэвтрэхийг хориглоно.

 

 

Энэ гэрлэн дохиог Англи улсад хэрэглэдэг бөгөөд шар гэрэл дохио нь урьдчилан анхааруулах нэмэлт дохиоллын үүргийг гүйцэтгэдэг ажээ.

 

««..Өмнөх хуудас