ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА
Люксембург улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба
зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага
|
Люксембург улсад тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хязгаарлалыг дараахь байдлаар тогтоожээ: - суурин газарт цагт 50 км; - суурин газрын гаднах замд цагт 90 км; - тууш замд цагт 110-130 км. |
Тээврийн хэрэгслийг 12 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31-ний хооронд зөвхөн өвлийн дугуйтайгаар ашиглахыг зөвшөөрнө.
|
|
|
Люксембург улс согтууруулах ундаанд тавьсан хязгаарлалтаараа Европын улсууд дотроо хамгийн зөөлөн орны тоонд зүй ёсоор тооцогдоно. Учир нь Европын ихэнх улс орон жолоочийн цусан дахь спиртийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг 0.4-0.5 промиллоор тогтоосон байдаг бол Люксембург улс үүнээс бараг 2 дахин их буюу 0.8 промиллоор тогтоосон байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасантай нэгэн адил Люксембург улсад тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утсыг хэрэглэхийг хориглоно.
Зөрчил гаргагсдад хүлээлгэх бага зэргийн торгууль (10-60 евро)-ийн шийтгэлийг замын цагдаагийн ажилтан газар дээр нь шийдвэрлэдэг бол харин томоохон торгуулийн төлбөрийг заавал банкаар гүйцэтгэх шаардлагатай болдог байна.
|
|
Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:
- хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээг цагт 20 км-ээс илүү хэтрүүлсэн тохиолдолд 50 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ гар утсаар ярьсан бол 74 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- улаан гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 145 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 1250 хүртэл еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн (хориотой байдлаар гүйцэж түрүүлсэн) бол 1450 еврогоор торгох шийтгэл ногдуулна;
- хориглосон газарт тээврийн хэрэгслээ зогсоон байрлуулсан бол 25 еврогоор торгох шийтгэл ногдуулна.