ОРОН ОРНЫ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

 

Македон улсын Замын хөдөлгөөний дүрмийн онцлог заалтууд ба

зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага

 

Македон улсад Замын хөдөлгөөний дүрмээр дараахь заалтууд мөрдөгдөнө:

- хоногийн аль ч үед хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн ойрын гэрлийг асааж явна;

- тээврийн хэрэгсэл жолоодож яваа үедээ (тэр бүү хэл гэрлэн дохионы өмнө зогсож байхдаа ч) “Hands Free”-гүй (гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй) гар утсаар ярих, мөн яриагүй боловч түүнийг гартаа барьж явахыг хориглоно;

- хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч, зорчигчид хамгаалах бүсийг заавал хэрэглэнэ. Улс хоорондын тээврийн автобусаар зорчигчдод энэ заалт мөн адил хамаарна;

- дараалал тогтоосон тэмдэггүй уулзварт аль баруун гар талд яваа тээврийн хэрэгсэл нь түрүүлж нэвтрэх эрхтэй байна (Жич: Македон улсад өмнө мөрдөгдөж байсан «Хурд ихтэй яваа нь удаанаасаа давуу эрхтэй байна» гэсэн зарчим өдгөө устсан ажээ);

- зохицуулдаг уулзвараас бусад хэсэгт трамвай болон явган зорчигч (явган хүний гарц дээр) ямагт давуу эрхтэй байна;

- тойрох хөдөлгөөнтэй уулзварт аль баруун гар талд яваа тээврийн хэрэгсэл нь давуу эрхтэй байна;

- цаг агаар тааламжгүй буюу үзэгдэлт хангалтгүй үед аюултай ачаа тээвэрлэлтийг тодорхой нөхцөлөөр хязгаарлажээ. Тухайлбал: Үзэгдэлт 200 м-ээс бага үед нойтон замаар тодорхой төрлийн зарим ачааг тээвэрлэхийг хориглодог бол харин үзэгдэлт 50 м-ээс бага болсон үед ямар ч төрлийн аюултай ачааг тээвэрлэхийг хориглодог байна;

- автобусны хөдөлгөөнд зориулагдсан “BUS” гэсэн бичлэгэн тэмдэглэл бүхий эгнээгээр бүх төрлийн автобусны хөдөлгөөнийг зөвшөөрдөг бол харин “LIJNBUS” гэсэн бичлэгэн тэмдэглэлтэй эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн (чиглэлийн) автобусны хөдөлгөөнийг зөвшөөрнө.

 

Македоны нийслэл Скопье хот

 

Зөрчил гаргагсдад хүлээлгэх хариуцлага:

- хурдны дээд хязгаарлалыг хэтрүүлсэн тохиолдолд 600 еврогоор торгоно;

- хориглосон гэрэл дохиогоор нэвтэрсэн бол 600-аас дээш еврогоор торгоно;

- гүйцэж түрүүлэх журам зөрчсөн бол 600-аас дээш еврогоор торгоно;

- түр буюу удаан зогсох журам зөрчсөн бол 500 хүртэл еврогоор торгоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»