АНХААРУУЛАХ ТЭМДЭГ
1.17
Явган хүний гарц
5.16.а,б тэмдэг болон 7.13.а,б тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцад ойртож байгааг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор 1.17 тэмдгийг хэрэглэх бөгөөд суурин газрын гаднах замд зохицуулдаггүй гарц бүрийн өмнө, суурин газрын доторхи замд үзэгдэлтийн зай нь 150 м-ээс бага байх гарцын өмнө байрлуулна. Харин уулзварт хамаарагдах явган хүний гарцын өмнө байрлуулахгүй байж болно.
Энэ тэмдгийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд доторхи дүрсийг нь толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Өөрөөр хэлбэл тэмдэг дэх явган хүний дүрс нь зорчих хэсэг рүү чиглэсэн байна. |
|
1.17 тэмдгийн үйлчлэлд жолооч хурдаа хасаж, тухайн гарцаар зам хөндлөн гарах явган зорчигчид зам тавьж өгөхийн тулд огцом тоормослохгүйгээр зогсох бололцоо бүхий хурдыг сонгосон байвал зохино.