АНХААРУУЛАХ ТЭМДЭГ

 

1.25

Онгоц доогуур ниснэ

 

1.25 тэмдгийг нисэх буудлын ойролцоох замын дээгүүр онгоц, нисдэг тэрэг нам дор нисэж өнгөрдөг хэсгийн өмнө байрлуулж, тэдгээр агаарын тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс гарах дуу чимээнээс цочирдохгүй байхыг жолоочид урьдчилан анхааруулах зорилгоор хэрэглэнэ.

Энэ тэмдгийн үйлчлэлд жолооч анхаарлаа төвлөрүүлж, гэнэтийн дуу чимээнээс тэвдэж цочирдохгүй, анхаарлаа сарниулахгүй, жолоодлогын тайван хэмнэлээ алдахгүй байх сэтгэл зүйн бэлтгэлтэй байвал зохино.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»