ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

8. Замын дагуу явганаар зорчих журам

Зам нь явган хүний замтай байвал явган зорчигчид уг зориулалтын замаар явах үүрэгтэй.

 

 

Харин явган хүний зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна.

 

 

Явган хүний зам буюу хөвөөгөөр явах боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн захаар явж болно.

 

 

Явган хүний замаар яваа хүмүүсийн хөдөлгөөнд саад болохуйц овор ихтэй зүйл зөөж яваа буюу тэрэг түрж, чарга чирч яваа тохиолдолд зорчих хэсгийн захаар явж болно.

 

 

Хүүхдийн жагсаалыг зөвхөн явган хүний замаар, явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж зөвхөн өдрийн цагаар явуулахыг зөвшөөрөх бөгөөд урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзаж явна.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»