ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМ

(Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулав)

 

13. Явган зорчигчид хориглох зүйлс

Замын аль нэг талаас тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа эсэхийг хангалттай зайнаас урьдчилан харж мэдэх боломжгүй, өөрөөр хэлбэл ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн үзэгдэлт халхлагдсан хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно.

 

 

Явган хүний гарц ба гарамтай замын гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарахыг хориглоно.

 

 

Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно. Тухайлбал, замын зорчих хэсэг дээр тоглож наадах, өөр хоорондоо яриа дэлгэн зогсох, зам хөндлөн гарч яваа үедээ өөр зүйлд анхаарал хандуулан явдлаа удаашруулах, саатаж зогсох, замын голд хувцсаа засах, гутлын үдээсээ үдэх зэрэг зохисгүй үйлдлүүд хийх нь бусдын хөдөлгөөнд саад болохоос гадна өөрийн амь насанд аюултай гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

Мөн ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх, тухайлбал, хөдөлгөөнд оролцож яваа жолооч нарт анзаарагдамгүй газраас гэнэт ухасхийн зорчих хэсэг рүү орох, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн жолоочид хүлээж өнгөрүүлэх гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлснийхээ дараа огцом урдуур нь зам хөндлөн гарах зэргээр хөдөлгөөний хэвийн байдлыг алдагдуулахыг хориглох бөгөөд ийм үйлдлүүд нь осолтой нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг байнга анхаарч яваарай.

 

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»